“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Энэ удаагийн дугаарт” Ц.Мөнх-Оргил сайд Хятадад айлчлаагүй юм, “Синхуа” агентлаг л “Өдрийн сонин”-д гарсан ярилцлагыг эш татаад мэдээ биччихсэн юм билээ” нийтлэл хэвлэгдлээ.
Мөн Ц.Элбэгдорж: “Ядарч, хэцүү амьдарч, мөлхөж байлаа ч сэтгэлийн хувьд тусгаар бай” тэмдэглэл нийтлэгджээ.
Өчигдрийн гол үйл явдал нь утааны эсрэг жагссан аав, ээжүүдийн жагсаал байлаа. Энэхүү жагсаалаас бэлтгэсэн “Засгийн газрыг утаатай Баянхошуу, хүүхдэд дарагдсан эмнэлэгт хуралдахыг шаардав” сурвалжлагыг өнөөдрийн дугаараас дэлгэрүүлэн уншаарай.
Улс төрийн 5-р нүүрт УИХ-ын гишүүн Г.Занданшатар:”Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Засгийн газар 16 удаа солигдож, дунджаар 1.7 жил ажилласан байдаг” ярилцлага хэвлэгдлээ.
УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Д.Арвинтай хийсэн “Намаас хөөх асуудал яригдахад хөөгдвөл хөөгдчихье гэсэн бодол байсан” ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай. Тэрбээр ярилцлагадаа, “…Хааны алба хүртэл халаатай гэдгийг үргэлж санаж явах ёстой. Ямар ч хүн насаараа дарга, Их хурлын гишүүн байдаггүй. Анх гишүүн болохоосоо өмнө ч гэсэн үүнийг ухамсарлан явж ирсэн юм. Харин амьдралын хэв маягт өөрчлөлт гарсан уу гэвэл би тийм л гэж хэлнэ. Тэр утгаараа гишүүн болно, гишүүнээс бууна гэдэг бол байх л ёстой асуудлыг нэг. УИХ-ын гишүүн Д.Арвинаас илүү “Их өргөө” компанийн захирал Д.Арвин байсан нь надад илүү сэтгэл ханамжийг өгдөг байсан...” хэмээн ярьжээ. Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлэн “Цахим сонин”-оос хүлээн авч уншаарай. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ