ОХУ-ын Батлан хамгаалах яамны “ТУ-154” цэргийн нисэх онгоц Сочи хотоос хөөрснийхөө дараа холбоо тасарсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Уг онгоц хөөрөөд удалгүй радарын дэлгэцнээс алга болсон хэмээн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Онгоцонд багийн 10 гишүүнээс гадна 81 хүн зорчиж явсан гэнэ. Хуваарийн дагуу онгоц Сочи хотоос Сирийн Латакиа мужид очихоор төлөвлөж байжээ.