Categories
мэдээ спорт

Үзэгтэй тамирчид “Алтан од”-оор шагнуулав

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц, Төрийн захиргаа, санхүү удирдлагын хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Биеийн тамир, спортын бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Х.Бакытжан нар өнөөдөр Монголын спортын сэтгүүлчдийн холбооны нэр бүхий сэтгүүлчдийг хүлээн авч уулзаж, шагнал гардуулав. Спортын талбарт болж буй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай дамжуулж, биеийн тамир, спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж БТСГ-ын тэргүүн дээд шагнал болох “Алтан од” тэмдгээр “Eagle” телевизийн сэтгүүлч Б.Онон, зураглаач С.Батболд, МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Батжаргал, сагсан бөмбөгийн тайлбарлагч Г.Идэр-Ууган, “Mонгол HD” телевизийн сэтгүүлч Э.Энхбаяр тэргүүтэй сэтгүүлчдийг шагнасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *