Categories
мэдээ нийгэм

Б.Цэвээндаш “Алтан хараацай”-н эзэн болов

Уулчин Б.Цэвээндаш Монгол Улсынхаа Төрийн алтан соёмбот далбааг Эверестийн оргилд мандуулсан бахдам амжилтаараа 2016 оны ахмадын шилдэг тамирчнаар шалгарч, “Алтан хараацай”-н эзэн боллоо.

ШШГЕГ-ын “Сүлд” биеийн тамир спортын хорооны Соёл олон нийт, биеийн тамирын асуудал хариуцсан ажилтан, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ, дэд хурандаа Б.Цэвээндаш Дэлхийн ноён оргилд ганцаарчилсан “Соло” авиралт, хүчилтөрөгчгүй амь өрссөн аюултай авиралт хийсэн юм.

“Алтан хараацай” шагнал нь спорт сонирхогч мастеруудын холбооны тэргүүн дээд шагнал билээ. Спортын 11 төрлөөс 11 шилдэг тамирчин энэхүү шагналд нэр дэвшжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *