Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүд сүлд модныхоо гэрлийг асаалаа

Сүхбаатарын талбайд 21 метр өндөр шинэ жилийн гацуурны гэрлийг албан ёсоор асаалаа. Гэрэл асаах ёслолд Увертура хамтлаг ая дуугаа өргөж хотын дарга үг хэллээ.

Хотын дарга С.Батболд “Улсын маань нийслэл Улаанбаатар хотын төв цэгт их жанжиныхаа талбайд хуран цугласан та бүхэндээ энэ оройн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон хотууд шинэ оноо угтан төв талбайдаа сүлд модоо засч, гэрлийг нь асаан, бие биедээ сайн сайхныг хүсдэг билээ. Улаанбаатар хот маань үүний адилаар сүлд модныхоо гэрлийг асаах ёслолыг уламжлал болгон зохион байгуулж байна. Мөн хүүхэд залуустаа зориулсан мөсөн гулгуурын талбайг нээлээ. Бид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвлийн наадмыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Үүний эхлэл болгож, сүлд модныхоо гэрлийг асаалаа” гэлээ.

Үүнээс гадна 12 дугаар сарын 31-ний үдэш нийслэлийн иргэдтэйгээ хамтдаа шинэ оноо угтах баярын цэнгүүнийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгааг хотын дарга хэллээ



О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *