МУГТ Б.Мөнхбаяр албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгджээ. Тэрбээр одоогоос арав гаруй жилийн өмнө Герман улсын иргэн болж тус улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох болсон билээ.
Түүний хувьд дэлхийн хошой аварга, олимпийн хошой медальт, дэлхийн цомын олон удаагийн аварга, буудлагын спортын бvх л тэмцээнээс медаль хvртэж явсан, Ази болон Европын аварга, Олимпийн медаль хvртсэн анхны монгол бvсгvй болсон амжилтыг үзүүлсэн.
Дашрамд дуулгахад Б.Мөнхбаяр одоогоос гурван жилийн өмнө Монгол улсын иргэншлээ сэргээхийг хүссэн тухай мэдээллүүд гарч байсан юм.