Баянхонгор аймгийн Баянговь суманд газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Тодруулбал, өглөө 06:00 цагийн орчимд Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-ийн зайд 4.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй” гэлээ.