Categories
мэдээ нийгэм

Оюутан, залуучууд Эрүүл мэндийн даатгалдаа идэвхтэй хамрагдсаар байна

Улс эх орны хөгжил, бүтээн байгуулалтыг тодорхойлох хүмүүс бол оюутан залуучууд. Гэтэл тэдний өмнө цөөнгүй асуудал тулгарч байгаагийн нэг нь эрүүл мэндийн байдал. Учир нь сүүлийн жилүүдэд оюутан, залуучуудын дунд хоол боловсруулах эрхтний өвчлөл болон бэлгийн замаар халдах халдварын тоо эрс нэмэгджээ. Тиймээс өсвөр үе, залуучууд руу чиглэсэн эрүүл зан үйл, хэв маягийг хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгарч буй. Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын Залуучуудын холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын Оюутны холбоо хамтран “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяныг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Аяны хүрээнд МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС, “Их засаг”, “Этүгэн”, “Монголын Үндэсний их сургууль”, “Олон Улсын Улаанбаатар Их сургууль”, “Мандах бүртгэл” дээд сургуулийн оюутнуудад холбогдох мэргэжилтнүүд эрүүл мэнддээ хэрхэн анхаарах, БЗХӨ-ний эрсдлээс урьдчилан сэргийлэх болон Эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар ямар ач холбогдолтой болохыг сурталчлан таниулж, зөвлөгөө мэдээлэл өглөө. Энэ үеэр тус сургуулийн оюутнууд идэвхтэй оролцож буй нь ажиглагдсан бөгөөд өөрт хэрэгтэй зөвлөгөө мэдээллээ авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байв. Мөн тэд “БИ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛАА ТӨЛДӨГ” challenge-д нэгдэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдсэн юм. Дашрамд дурдахад Эрүүл мэндийн даатгалд хамрагдахдаа оюутнууд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувьтай тэнцэх буюу 1920 төгрөгийг төлдөг бөгөөд энэ нь жилд 23040 төгрөгөөр 2 сая төгрөгтэй тэнцэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хуримтлагддаг.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *