Тайланд улсын хунтайж Маха Важиралонкорн тус улсын шинэ хаанаар өргөмжлөгдлөө. Түүнийг парламентын нэгдсэн хурлаар ёслол төгөлдөр өргөмжилж, Тайландын цог жавхлант хаанаар албан ёсоор нэрлэсэн юм.
Тус улсын хаан Бумибол Адулиадэ өнгөрсөн сарын 13-нд таалал төгссөнөөс хойш Тайландад бүтэн нэг жилийн гашуудал зарласан билээ. Бумибол амьд сэрүүн ахуйдаа Тайландын ард түмний хайрыг татсан энэрэнгүй хаан байсан тухай хэвлэлүүд бичдэг бол түүний хүү угсаа залгамжлагч Маха Важиралонкорн эрх дураараа өссөн, төр барих ухаан дутах хэмжээний нэгэн гэж үнэлэгддэг аж.