Categories
гадаад мэдээ

Тайландын дараачийн эзэн хааныг өргөмжилжээ

Тайландын парламент өчигдөр хаан ширээ залгамжлуулах асуудлыг хэлэл­­цээд64 настай ханхүү Маху Вачиралонгкорныг дараагийн эзэн хаанд өргөмжлөхөөр болжээ. Тэрээр өмнөх хааны цорын ганц хүү нь юм байна. Энэ шийдвэр гарах үеэр шинэ хаан ХБНГУ-д байжээ.

Тайландын өмнөх хаан Пхумипон Адульядет 1946 онд хаан ширээнд сууж, 60 жил хаанчилсны эцэст өнгөрсөн сарын 13-нд нас нөгчсөн юм. Хааны шарилыг одоогоор ордонд нь байрлуулсан бөгөөд өдөр бүр хэдэн арван мянган хүн орж салах ёс гүйцэтгэж байгаа аж. Хааны шарилыг ирэх жилийн намар чандарлана. Түүний дараа л шинэ хааныг ширээнд нь залах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *