Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Холбоотой ЗурагХууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас зарлагдсан ч цаг орчмын дараа 60 хувийн ирцтэйгээр эхлэв. Хамтарсан хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг сонсохоор төлөвлөсөн байсан ч хуралдаан эхлэнгүүт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ардчилсан намын бүлгийг төлөөлж үг хэлж, завсарлага хүсэв.

Тэрбээр “Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын материалтай бүлэг гурав хоногийн өмнө танилцах ёстой байсан ч Ардчилсан намын бүлэгт тэр танилцуулга ирээгүй. Тиймээс Дэгийн тухай хуулийн 18.1 дүгээр заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд шалгалтын дүнтэй танилцах хугацаа олгож, хамтарсан хуралдаанаас завсарлага өгөхийг хүсэж байна” гэв.

Ийнхүү Ардчилсан намын бүлгийн гаргасан саналыг хүлээн авч, тав хоногийн завсарлага өгөв. Тиймээс ирэх долоо хоногийн мягмар гаригт завсарлагын хугацаа дуусч, хамтарсан байнгын хороод хуралдахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *