Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ огцрохоо мэдэгдлээ

Ерөнхийлөгч Пак Гын Хэ огцрохоо мэдэгдлээ зурган илэрцүүд

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ өнөөдөр ард түмнээсээ гурав дахь удаагаа уучлал хүслээ. Энэ удаад таван минутын турш ард түмэндээ хандан индэр дээрээс Ерөнхийлөгчийн суудлаасаа огцрохоо мэдэгдлээ. Тэрбээр, “Ард түмнээсээ гурав дахь удаагаа уучлал гуйж байна. Надтай холбоотой энэ хэргээр та бүхнийхээ зүрх сэтгэлийг удаан шаналгасандаа хүлцэл өчиж байна. Дахиад зуун удаа ч уучлал эрсэн ч багадна гэж бодож байна. Тэглээ ч ард түмнийхээ урам хугарсан байдлыг эргүүлэх боломжгүй юм. Тиймээс миний зүрх сэтгэл бүр их өвдөж байна. Өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ төлөө зүтгэсэн 18 жилийн замнал маань надад маш эрхэм юм. 1989 оноос хойш би улс төрд орж ирснээс хойш өнөөдрийн ерөнхийлөгчийн байр сууринд хүртлээ ард түмнийхээ төлөө бүхий хүч чадлаа дайчилж ирсэн. Нэг хором ч эргэлзэлгүй улс орноо гэсэн сэтгэлээр амьдарч ирсэн. Өдгөө өрнөөд байгаа асуудлын хувьд би эргэн тойрныхоо хүмүүсийн алдаатай үйлдлүүдийг хянаж анзаарч чадаагүйгээс боллоо. Би өнөөдөр шийдвэрээ гаргалаа. Би Ерөнхийлөгчийн суудлаасаа буухаа мэдэгдэж байна. Энэ бүх асуудлуудыг шийдэхийн тулд ийм шийдвэр гаргалаа. Нэг минутын өмнө ч гэсэн Солонгосын ард түмэн амар тайван байдалдаа эргэн ороосой гэж хүсч байна. Дахин ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсье. Солонгосын ард түмний ирээдүйн төлөө улс төрийн замналаа ч гэсэн ингээд дуусгахыг хүсч байна. Яг одоо хэцүү шийдвэр гаргасны улмаас та бүхний асуухыг хүсч байгаа зүйлст хариулж чадахгүй нь ээ. Дараа бага багаар бүхий л зүйлд дэлгэрэнгүй хариулт өгье. Энэ байдлыг маань ойлгоосой гэж хүсч байна” гэлээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *