Categories
мэдээ улс-төр

Улс тунхагласны баярыг баасанд тэмдэглэх эсэхийг маргааш хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэхээр эргэн сэргээхээр шийдвэрлэсэн билээ. Энэ жилийн хувьд ирэх бямба гарагт таарч буй.

Тэгвэл нийтээр тэмдэглэх баярын энэхүү өдрийн ажлын өдөрт буюу баасан гаригт шилжүүлэх эсэх асуудлыг маргааш болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Дашрамд, Арваннэгдүгээр сарын 26-нд тохиох Улс тунхагласны өдрийг “нийтээр тэмдэглэх баяр” болгосон тул улс орны хэмжээнд бүх нийтээр амрах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *