Categories
мэдээ спорт

Д.Сумъяа Токиогийн “Их дуулга” тэмцээнд оролцоно

Д.Сумъяа Токиогийн Ирэх сарын 2-оос 4-ны өдрүүдэд Токио хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болно. Тус тэмцээнд манай улсын жүдочид өрсөлдөнө. Тодруулбал МУГТ, Рио 2016 олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д.Сумъяа, Дэлхийн аварга Г.Болдбаатар нар зодоглох юм.

Энэ тэмцээнээс өмнө манай жүдочид энэ сарын 26-28-нд болох Чэжүгийн Гранпри тэмцээнд оролцоно. Эдгээр тэмцээнийн дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *