Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягийн дүү Н.Наранцэцэгийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гарчээ

Н.Алтанхуяга зурган илэрцүүдЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийн бага дүү Н.Наранцэцэгийг өнгөрсөн лхагва гаригт, мөн төрсөн эгчийнх нь охиныг өнгөрсөн баасан гаригт АТГ-аас саатуулсан билээ. Тэднийг хилээр гарах гэж байхад хууль, хяналтынхан саатуулж, Цагдан хорих 461 дүгээр ангид хорин шалгаж эхэлсэн юм. Ямар учир, шалтгаанаар тэднийг саатуулсан тухай АТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгч байв.

А гэх компани хүүхдийн тоглоомын талбайн тендерт шалгарсан аж. Тэр компанийн тендерийн мөнгө Н.Наранцэцэгийн нөхрийн компанийн барьж буй барилга руу орсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Гэтэл А гэх нэртэй компани нь иргэн Н.Наранцэцэгтэй ямар ч холбоогүй. Тус компани санхүүгийнхээ тайланг дэлгэрэнгүй гаргаад татварын газарт өгчихсөн юм билээ хэмээн түүний өмгөөлөгч ярьсан юм. Тэрээр Н.Нарантуяаг хууль бусаар цагдан хорьсон гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Харин шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж үзээд түүнийг 14 хоног хорих шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс өнөөдөр гаргалаа.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *