Categories
мэдээ нийгэм

Улаанбурхнаас сэргийлэх А аминдэмийг энэ сарыг дуустал олгоно

Улаанбурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А аминдэмийг энэ сарыг дуустал Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд олгоно. Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард А аминдэмийн уулгадаг бөгөөд

-6-аас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй),

-12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг юм байна.

Хүүхэд А аминдэм уух үедээ 6 сар хүрсэн байх ёстой. Харин таван нас хүрсэн бол уулгахгүй. Өндөр тунтай А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А-г хангаж байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт амин дэмээ авдаг бол зургаан сараас хойш хөхний сүүнд А аминдэмийн нийлэгжилт багасдаг учраас нэмэлтээр өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *