Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын энэ сарын 7-ны А/233 тоот тушаалаар нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох боломж бүрджээ. Энэ хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох, өөрчлөхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх журмыг баталсан байна.
Иймд тэтгэвэр авч байгаа банкаа солих сонирхолтой иргэн хүсэлтээ ирэх сарын 15-наас эхлэн харъяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстээ гаргаж болох аж. Түүнчлэн энэ сарын 15-наас эхлэн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэврийг шинээр тогтоолгох иргэд тэтгэвэр авах банкаа өөрөө чөлөөтэй сонгох боломж бүрдсэн байна.