Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчдыг нийгмийн даатгалд хамруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг санал хэлэв.
Тэрбээр, малчид маань дандаа халамжийн сэтгэлгээтэй байдаг. Энэ сэтгэлгээг өөрчлөхөд энэ хуулийн төсөл хэрэгтэй юм. Хоёрдугаарт малчдын амьжиргааны түвшин бүс нутгаасаа хамаараад харилцан адилгүй байж байгаа. Ялангуяа хилийн бүсэд ажиллаж байгаа иргэд маань хил дамжиж гараад Өмнөд Монголд очиж мал малладаг хамжлагууд бий болсон байгаа. Энэ нь аюулгүй байдал талаасаа ч малчид өөрийнхөө хөдөлмөрийг үнэлэх талаасаа итгэл буурч байна гэж үзэж байна. Хилийн бүсэд ийм явдал нэмэгдэж байна. Өмнөд Монголд мал маллах иргэд өсч байна. Энэ нь малчдын дунд эгдүүцлийг хүргэж байгаа асуудал болоод байгаа гэв.
О.ӨНӨР