Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Валютын ханш чинь өдрөөр биш цагаар өсдөг боллоо

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 2016 оны төсвийг батлах талаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Энэ валютын ханш чинь өдрөөр биш цагаар өсдөг боллоо. Энийг хариуцаж байгаа хүн байна уу. Нэг ам.доллар 2500 төгрөг хүрнэ гэсэн. Өнөөдөр бараг хүрчих байлгүй. Удахгүй 3000 төгрөгтэй тэнцлээ шүү дээ. Үүнийг хариуцаж буй Монголбанк, Засгийн газар гэж байна уу? Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар валютын ханшийг буулгах үүрэг өгсөн байсан. Ганц энэ үүргээр явахгүй шүү дээ. Гол учир нь юу байна? Энэ дээр надад тайлбар өгөөч. Импортын хэрэглээ огцом өссөн гэсэн үг шүү дээ. Гадагшаа түүхий эд гарахаа больсон байна. Яг үүнийг өнөөдрийн эдийн засгийн бодит байдлаар хэлээд өгөх хүн энэ танхимд байна уу? Өөр нэг асуулт байна. Энэ долларын ханшийг хэдээр төлөвлөсөн юм бэ? Он гараад 3000 болох юм бол энэ төсвийн хүрээний мэдэгдэл чинь бүгд худлаа болно шүү дээ. Энийг яаж зохицуулж байна вэ? гэдгийг асуумаар байна.

Image result for Хүрэлбаатар

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:Валютын ханш хөдөлдөг үндсэн үзүүлтүүд байдаг. Үүнд хамгийн гол нөлөөлдөг зүйл нь валютын эрэлт, нийлүүлэлт. Мөн тогтвортой байдлыг хангаж байдаг валютын нөөц гэж байна. Д.Эрдэнэбат даргад дахин хэлье. 2012 онд Монгол Улс 2,4 тэрбум долларын өөрийн валютын нөөц байсан. Олон жилийн хугацаанд хуримтлуулж, цуглуулж ирсэн валютын нөөц манай улсад байсан. Дөрвөн жилийн хугацаанд үүнийг зарж, дуусгаад одоо Монгол Улсын валютын нөөцийг 1,3 тэрбум долларыг БНХАУ-аас зээлээр бүрдүүлж байна. Өнөөдөр яагаад валютын ханш хөдлөөд байна гэхээр доллар хомс болсон. Энэ энгийн ойлгомжиой шүү дээ.

УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж байна.

Image result for Чуулган 2016Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *