Categories
мэдээ нийгэм

Нарны зайн гэрэлтүүлэг туршиж байна

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод эко гэрэлтүүлэг буюу нарны зайн гэрэл суурилуулан туршиж эхэллээ. Энэхүү гэрэл нь цахилгаан шаардахгүйгээр нартай үед өөртөө эрчим хүч хуримтлуулж, харанхуй болмогц гэрэлтүүлэг асч, гэрэлтэй үед унтардаг аж. Дээрх эко гэрэлтүүлгийг цаашид гэр хорооллын гудамж талбай болон алслагдсан бүсэд суулгавал тог цахилгаан хэмнэх боломжтой ба эрчим хүчинд холбогдоогүй алслагдсан газруудыг гэрэлтүүлэх боломжтой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *