“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Ингээд Өдрийн сонины мягмар гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.
Тухайлбал, нэг, тавдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцсан яриаг хүлээн авч уншаарай.
“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Батболдын “Фортуна 99 тэнгэрийнхээ нэгийг явуулахад Н.Мөнхбатыг уг нь аварчихна даа” гэсэн нийтлэл хэвлэгджээ.
Улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс Хууль зүй, дотоод хэргийн яам 100 хоногт ямар ямар ажил хийсэн талаарх мэдээллийг хүлээн авч уншаарай.
Манай сонины 13 дугаар нүүрнээс эдийн засагч Д.Жаргалсайхантай Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдал болоод бусад сонирхолтой асуудлын талаарх ярилцлагыг хүлээн авч уншаарай.
Өдрийн сонины 14 дүгээр нүүрний “Спорт” буланд гарсан Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлсэн билээ. Энэ талаар болоод барилдааны сонирхолтой дүйц мөн бусад спортын мэдээ, мэдээллийг сонирхон хараарай.
Өдрийн сонины 15 дугаар нүүрний “Уран бүтээлч” буланд гарсан “Суварган цэнхэр уулс” киноны дэслэгч Цэндийн дүрийг бүтээсэн урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин, хөгжмийн зохиолч Тогтмолын Эрдэнэ-Очиртой уулзаж хөөрөлдлөө. Хүлээн авч уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ