Categories
мэдээ нийгэм

Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

ezenИх эзэн Чингис хааны мэндэлсний 854 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ, Засгийн газрын гишүүд, ард иргэдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлэв.

Уламжлал ёсоор Есөн хөлт цагаан тугийг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимаас авч, есөн шарга морьтой торгон цэргүүд төв талбайг нар зөв тойрон Төрийн ордонд буцаан заллаа.

Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын Төрийн туг юм. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэдэг гэсэн утгаар нь монголчууд бэлгэшээж ирсэн. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй.ezen

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *