УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцсэн юм. Харин одоо 13.30 цагаас УИХ-ын даргын зөвлөл хуралдахаар товлоод байна. Зөвлөлийн хурлаар ирэх долоо хоногт УИХ, Байнгын хороодоор хэлэлцэх, хууль тогтоолийн төслүүдийг жагсаалтыг гаргадаг юм. УИХ-ын даргын зөвлөлд УИХ-ын даргаас гадна УИХ дахь намын бүлгийн дарга нар, УИХ-ын байнгын хороодын дарга нар багтдаг аж.