Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 15-ны өдөр Оросын хилчид Япон тэнгис дэх Оросын эзэмшлийн бүсэд орж ирсэн Хойд Солонгосын загасчдын “Дае Янг 10” хөлгийг саатуулан шалгажээ. Энэ үед хөлгийн багийнхан эсэргүүцэл үзүүлж, үзлэг хийж байсан ажилтнуудад халдсан тул Оросын хилчид аргагүйн эрхэнд гал нээхэд хүрсэн талаар “World News” мэдээллэв. Оросын хилчдээс нэг нь толгойдоо шархадсан бол Солонгосын хөлөг дээр байсан 48 хүнээс ес нь шархдаж, нэг нь нас баржээ. Шалгалтын үеэр эсэргүүцэл үзүүлсэн, шархадсан загасчдыг ОХУ-ын Приморт хүргэсэн байна.
#t=45