Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа” зургаас сэдэвлэсэн “Шүүдэр дундуур” уран сайхны киноны нээлт өнөөдөр буюу аравдугаар сарын 14-нд нээлтээ хийнэ.
“UB film” студийн уран бүтээл “Шүүдэр дундуур” уран сайхны киноны найруулагчаар Б.Отгонзориг, зохиолчоор Л.Таванбаяр, Б.Отгонзориг, Б.Баярхүү, зураглаачаар Э.Доржсүрэн, ерөнхий продюсераар М.Зоригт ажилласан байна.
Мөн тус киноны гол дүрүүдэд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тэргүүтэй жүжигчин Л.Эрдэнэ-Очир, Г.Золбоот, Д.Бямбацогт, У.Батбаатар, М.Дорждагва, О.Мөнхдалай, Б.Батмаа нар тогложээ.
Дашрамд дурдахад “Шүүдэр дундуур” уран сайхны киноны дууг Монгол улсын гавьяат жүжигчин Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар, Буриад улсын поп дуучин Мэдэгмаа Доржиева нар хамтран дуулж байгаа ажээ. Уг дууны үгийг зохиолч Соёлын тэргүүний ажилтан Л.Таванбаяр, аяыг хөгжмийн зохиолч Соёлын тэргүүний ажилтан О.Чинбат, дууны найруулгыг Соёлын тэргүүний ажилтан П.Сүхдамба, ерөнхий найруулагч Соёлын тэргүүний ажилтан Б.Отгонзориг нар хамтран ажиллажээ.
One reply on ““Ажлын дараа” зургаас сэдэвлэсэн киноны нээлт өнөөдөр болно”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru