Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 612 дуудлага ирснээс зам тээврийн ослын 457 дуудлага бүртгэгдэсний гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 26 бүртгэгдэж нэг хүний амь нас хохирч, 33 хүн хөнгөн болон хүнд гэмтсэн байна.Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2 хүүхэд, сургуулийн насны 7 хүүхэд өртсөн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 3 бүртгэгдсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 109 жолоочийг илрүүлжээ. ЗЦГ-аас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тоо харьцангуй өндөр гарсан нь өнгөрөгч амралтын өдрүүдэд хурим найр их болсонтой холбогдуулан тайлбарлаж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хамгийн багадаа 384 мянган төгрөгөөр торгуулж, 6-24 сарын хугацаагаар эрхээ хасуулна. Цаашлаад 30 хоног баривчлагдаж, 768 мянган төгрөгөөр торгуулах хуультай ажээ.