Categories
мэдээ улс-төр

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг бууруулахыг дэмжсэнгүй

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлахад, Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хууль батлагдсантай холбогдуулан хэдэн төгрөгийн хэмнэлт салбар бүрт гарсан талаар мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай хуулийн төсөлд “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 19.1-т “..10-аас доошгүй жил алба хаасан цэргийн албан хаагч тэтгэвэрт гарахад нь 36 сарын, бусад цэргийн албан хаагчид 24 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заасан заалтын үндэслэл, тооцоог тодруулсан юм.

_MG_1935

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг онцлог гэж үзэж 36 сарыг 24 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан харин бусад салбарын албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 12 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор өөрчилсөн байгаа. Улсын хэмжээнд нийт 20 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарахаар тооцож байна гэж Сангийн яамнаас тайлбар хийв. Харин Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Сайханбаяр тус салбарт 3.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна гэлээ.

_MG_1925

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Монгол ардын намын бүлгээс аливаа цалин, тэтгэвэртэй холбоотой асуудлыг дэмжихгүй гэсэн улстөрийн шийдвэр гаргасан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх шаардлагагүй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *