Өнгөрсөн парламентаар баталж амжаагүй үлдээсэн батлан хамгаалах салбарын багц хуулийн нэг Монгол Улсын Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Үүний дараа дагалдах хуулиудыг хүчингүй болгосон юм.
Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр асуулт асуух гишүүн байсангүй. Иймд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаад, хуулийн төсвийг батлав.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ асуудлыг хэлэлцэж баталлаа.
УИХ-ын чуулган 15.00 цагт хуралдахаар зарлагдсан боловч бүлгийн хурал удаан хуралдсантай холбоотой нэлээд хойшилж эхэллээ.
Яг одоо хэлэлцэх асуудлын эхэнд багтсан Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Түүнийг чөлөөлж оронд нь Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Б.Лхагвасүрэнг томиллоо.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.