Categories
мэдээ спорт

Фелпсийн бүх медалийн шагнал Сингапур тамирчины нэг алтын үнэд ч хүрэхгүй

Майкл Фелпсийн алтан медалийн буухианд завсар гаргаж 100 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд алтан медаль авсан Сингапурын 21 настай тамирчин Жозеф Скулинг найман жилийн өмнө түүнтэй уулзан дурсгалын зургаа татуулж байжээ. Бас нэг сонирхолтой мэдээлэл гэвэл Сингапур улс олимпийн алтан медаль авсан тамирчиндаа амласан мөнгөн шагналаараа дэлхийд тэргүүлж байна.

Сингапурын засгийн газар алтан медаль авсан тамирчиндаа 983.000 ам доллар өгөхөөр амлаад байгаа юм. Тэгвэл АНУ алтан медальтандаа 25.000 ам доллар өгдөг байна. Үүнийг тооцоод үзвэл Фелпсийн Риогийн олимпоос аваад байгаа таван алт, нэг мөнгөн медалийн шагнал түүний авсан шагналын хаана нь ч хүрэхгүй байгаа юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *