Categories
гадаад мэдээ

Майкл Жан Риогийн олимпоос Германы анхны алтан медалийг авчирлаа

Морин харайлтын тамирчин Майкл Жан Герман улсад анхных нь алтан медалийг авчиржээ. Энэхүү медаль нь түүний олимпоос авч байгаа гурав дахь алт нь юм байна. Тэрбээр 40.90 оноогоор түрүүлжээ. Мөн тэрбээр мягмар гаригт болсон тэмцээнээс мөнгөн медал хүртжээ. Түүний унаж оролцсон морийг нь Сэм гэж нэрлэдэг бөгөөд 16 настай аж. Тэрбээр морины тухай ярихдаа “Миний морь маш гайхамшигтай харайдаг бөгөөд гайхалтай мэдрэмжийг надад өгдөг. Тэрхүү мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Би мориороо үнэхээр их бахархдаг. Түүнд талархахгүй байхын аргагүй” хэмээн телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Өмнө нь Жан 2012 оны Лондонгийн олимпоос хоёр алтан медалийг хүртэж байжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *