Categories
мэдээ нийгэм

Монголын зудын гамшигт зориулж АНУ-аас тусламж үзүүлэхээр болжээ

Монгол Улсад 2015-2016 онд нүүрлэсэн зудын хор уршгийг тогтоох болон гамшгийн нөхцөлд бэлэн байдлыг хангахад зориулж АНУ-аас 800.000 ам.долларын тусламж үзүүлэхээр боллоо. Урд өмнө үзүүлсэн 150.000 ам.долларын тусламжийн адил энэхүү нэмэлт тусламжийг зудад нэрвэгдсэн хүмүүст нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийн барааны тээвэрлэлтийг санхүүжүүлэх болон аймаг сумын удирдлагуудад зориулсан гамшигт байдалд хэрхэн бэлэн байх талаарх сургалтуудыг өргөн хүрээнд зохион байгуулахад зарцуулах аж.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *