Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын үед авах арга хэмжээний сургуулилт хийв

Нийслэлийн Засаг даргын тушаалын дагуу “Хүн малын гоц халдварт тарваган тахал, хонин цэцэг, шүлхий зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн албадын харилцан ажиллагааг уялдуулах нь” сэдэвт үзүүлэх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус сургалт нь Хүн мал амьтны гоц халдварт өвчин хонины цэцэг, шүлхий, тарваган тахалаас урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт шалгалтыг сайжруулах, өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед шуурхай арга хэмжээ авах, хяналт шалгалтыг дээшлүүлэх зорилготой аж.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн гуравдугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс Мал эмнэлэг, зэрэг 6 байгууллагын 55 албан хаагч хамтран Баянзүрх авто тээврийн шалган бүртгэх товчоон дээр зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр суудлын авто машины тээшнээс тарваганы тулам илрүүлсэн, тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэн нийслэлд илэрч байгаагаар цагийн байдал үүсгэн, ажилласан байна.

ДЭМБ-ын мэдээлж байгаагаар жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг. Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой байдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *