Бөхийн жүдо барилдааны эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байна. Манай бөх Д.Сумъяа дэлхийн аваргын дөрвөн мөнгө, нэг хүрэл медальтай Португалийн Телма Монтейротой учраа таарч барилдан цаг сунгаж, торгуулиар яллаа. Ийнхүү тэрбээр шигшээ дөрөвт шалгаран үлдэж медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.