Categories
мэдээ нийгэм

Цусан суулга өвчнөөс сэргийлье

Ойрын өдрүүдэд цаг агаар хэт халсны улмаас бага насны хүүхдүүдийн дунд цусан суулга өвчин эрс нэмэгдсэнийг холбогдох албаныхан ярьж байна. Уг өвчин халуурч, хэвлийгээр хүчтэй базлах, бөөлжих, ойр ойрхон үнэргүй цусан судалтай ялгадас гардаг байна. Шигеллийн төрлийн нянгаар үүсдэг уг өвчин бохир гар, ус, хоол хүнс, ахуйн замаар халдварладаг.

Дээрх шинж тэмдэг илэрвэр харьяа дүүргийнхээ халдварын эмчид яаралтай хандахыг ХӨСҮГ-ээс сануулж байна. Шингэн алдахаас сэргийлж буцалсан ус, давс, чихэрийн уусмал, будааны шүүс уухыг холбогдох албаныхан зөвлөж байна.

Б. Эрдэнэ-Очир

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *