Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн ““Ашиггүй” бас “сонирхолгүй” Сайд” нийтлэл нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Тус сонины тэргүүн нүүрт Түргэн тусламжийн газраас бэлтгэсэн сурвалжлага нийтлэгдсэн байна. Учир нь сүүлийн өдрүүдэд хэт халах болсон. Үүнтэй холбоотойгоор тус төвийн дуудлага ч ихэссэн байна. Сурвалжлагын дэлгэрэнгүйг X нүүрнээс уншаарай. Мөн тэргүүн нүүрт УИХ-ын анхдугаар чуулган хаалтаа хийсэн мэдээлэл орсон байна. Энэхүү чуулганаар Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүдийг томилох талаар хэлэлцсэн. Нэр нь яригдаж буй хоёр гишүүнийг зарим нь дэмжиж, нөгөө хэсэг гишүүд нь эсэргүүцэж байсан юм.чухам энэ чуулганаар хэн юу гэж ярьсныг та бүхэн энэ дугаараас уншаарай.

Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт энэ удаа нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн ““Ашиггүй” бас “сонирхолгүй” Сайд” нийтлэл оржээ.

Харин II нүүрт УИХ-ын гишүүн Л.Болдтой хийсэн ярилцлага орсон байна. Тэрээр “Парламентад үг хэлүүлэхгүй бол гудамжинд гараад хэлнэ” гэжээ. Мөн эдийн засгийн буланд “Новел фанд” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар “Цахилгаан станцуудын хувьцааг худалдаж авсан иргэд ашиг хүртэх нь гарцаагүй” зэрэг сонирхолтой ярилцлагыг өгсөн байна.

Ойрын өдрүүдийн хэт халалт хэдий хүн амын эрүүл мэндэд хортой ч ургацын болцолд хэрэгтэй болохыг энэ дугаар холбогдох мэргэжилтэн онцолжээ. Түүнчлэн энэ дугаарт залуу дуучин Цэлмүүн, Сумогийн сонирхогчдын дэлхийн аварга болсон Б.Төрболд зэрэг урлаг, спортынхны сонирхолтой ярилцлагууд нийтлэгдсэн байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *