Энэхүү айдас хүрэм шилэн зам нь Хятадын сүүлийн үеийн загвар аж. Нисэж буй луу нэртэй энэхүү зам нь Хунан мужийн Занжиажи үндэсний ойн хүрээлэнд өнгөрсөн даваа гаригт жуулчдад зориулан нээгдсэн байна. Энэхүү газарт 100 м явган алхах талбай гаргаж өгсөн бөгөөд хөгжилтэй, сонирхолтой зураг авахад зориулагдсан байна. Энэхүү уул нь эргэн тойрон хадаар хүрээлэгджээ. Зарим жуулчид наалдаж явах зориулалттай тусгай гутал ч өмсчээ.
Зоригтой зарим нэг жуулчид Хунан мужийн байгалийн үзэсгэлэнг тал бүрээс нь авч болох аж. Үүн дээр авсан зургийг хараад урьд нь яаж зураг авдаг байсандаа ч итгэхгүй гэж тус гүүрийн зохион бүтээгчид ярьж байна. Өмнө нь энэ паркад 430 м ийм шилэн гүүр баригдаж байжээ. Энэхүү шилэн гүүрийн бат бөхийг шалгаж мэргэжилтнүүд лантуугаар цохиж дээгүүр нь машин гаргаж шалгахад ямар ч өөрчлөлт гараагүй аж.
О.ӨНӨР