Categories
мэдээ улс-төр

Гурван улсын автозамын коридор байгуулах туршилт энэ сард хийгдэнэ

Энэ сарын 15-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин боомт хотоос Монгол Улсын газар нутгаар дайран ОХУ-ын Улаан-Үд хот хүрэх транзит тээврийг туршихаар төлөвлөгдөж байна.

Өнгөрсөн зургаадугаар сарын 23-24-нд Ташкент хотноо гурван улсын Төрийн тэргүүн нар Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг баталсан билээ.

Тус хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан 32 төсөлдАзийн автозамын сүлжээний АН-3 (Улаан-Үд-Хиагт/Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд/Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин) чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны автозам барих эдийн засгийн үндэслэлийг судлах ажил багтаж буй.

Энэ ажлыг хэрэгжүүлэх хүрээнд АН-3 коридорыг ашиглан Тяньжинаас ачаа тээвэр Эрээн хотоор дамжин Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгээр дайрч Улаан-Үд хүрэх маршрутыг хэрэгжүүлэхээр болсон юм.

Уг авто замын коридор нь маш урт зам учраас эхний ээлжинд туршилтын тээвэр хийх ёстойгэдэгт талууд санал нэгдсэн аж.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *