Ирэх наймдугаар сарын 5-21-ны өдрүүдэд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо “Рио 2016” олимпийн наадам болно. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа энэ сарын 20-ны 11:00 цагт Чингисийн талбайд болох юм байна.
Энэ удаагийн олимпод Монгол Улсаас түүхэндээ байгаагүй олон тамирчин оролцохоор болоод буй юм. Тодруулбал, чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага зэрэг спортын төрлөөр нийт 40 тамирчин оролцохоор эрхээ аваад байна. Мөн усан спортын хоёр тамирчин ОУОХ-ны урилгаар оролцох ажээ. Нийтдээ 42 тамирчин “Рио 2016” олимпийн наадмыг зорино.
Спортын төрлөөр:
1.Жүдо – 13 эрх
2.Чөлөөт – 10 эрх
3.Бокс – зургаан эрх
4.Хөнгөн атлетик – таван эрх
5. Буудлага – гурван эрх
6. Байт харваа – нэг эрх
7. Хүндийн өргөлт – нэг эрх
8. Таеквондо – нэг эрх
9. Усан сэлэлт – хоёр тамирчин тус тус эрхээ авчээ.