Турк улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамны хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтан н.Болортуултай холбогдож, Туркт болоод буй нөхцөл байдлын талаар тодруулахад: “Турк улсын Гадаад хэргийн яамнаас манайд албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Мөн манайхаас зургаан цагийн зөрүүтэй байдаг болохоор Туркт одоо шөнө болж байгаа. Мэдээж энэ асуудлын талаар манайд мэдээлэл ирүүлнэ.
Гэхдээ одоохондоо албан ёсны мэдэгдэл ирээгүй байгаа болохоор бид дур мэдэн мэдээлэл дамжуулж, болохгүй. Туркт ажиллаж, амьдарч байгаа монголчуудтай холбогдох, тэдний талаарх мэдээллийг Гадаад хэргийн яам хариуцдаг. Ямартай ч CNN агентлаг Туркт байгаа нөхцөл байдлын талаар шууд дамжуулан олон улсад мэдээлж байгаа болохоор үнэн бодит мэдээлэл гэж ойлгож болно” гэлээ.
Н.Ганаа