Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын
хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны нэг, хоёрын
даваа өчигдөр болж өнгөрсөн. Хоёрын даваанд улсын алдар цолтой бөхчүүдээс гадна
аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд барилдсан. Үндэсний их баяр наадамд
Г.Өсөхбаяр, О.Балжинням, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд аварга, арслан
тэргүүтэй хүчит 1024 бөх зодоглож байгаа. Одоогоор бөхчүүд ам авч байна. Өндөр
цолтой бөхчүүд ам авч, тунаж үлдсэн бөхчүүд гурвын даваанд хоорондоо таарч
барилдах юм.
Н.Ганаа