Жил бүр “National Geographic” сэтгүүлээс зохион байгуулдаг аяллын сэдэвт гэрэл зургийн уралдааны энэ оны шилдгүүд шалгарчээ. Энэ жил тус уралдаанд нийт 10000 гаруй бүтээл ирснээс шилдгийн шилдэг бүтээлийг Хонг конгийн гэрэл зурагчин Anthony Lau-ийн Монгол адуучин залуу өвлийн шуурган дунд адуугаа тууж буй бүтээл хүртсэн байна. Anthony Lau “National Geograpgic” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Гайхалтай зураг авахын тулд надад ердөө хэдхэн боломж байгаа гэдгийг би мэдэж байсан. Азаар миний сүүлийн оролдлогуудын нэг нь адуучин залууг өглөөний манан дундаас морьдоо туун гарч ирж буй үзэгдлийг буулгаж чадсан” юм.
ШИЛДГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ – ANTHONY LAU, МОНГОЛ