Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Су.Батболдыг Засаг даргаар томилохоор боллоо

НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, Хотын даргад нэр дэвшигч Су.Батболдыг хуралдаанд оролцогчдын олонхи дэмжлээ.

НИТХ-аас гаргасан энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барина. Үүний дараагаар албан ёсоор түүний бүрэн эрхийг баталгаажуулах юм.


Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцээд, НИТХ-ын даргаар Ц.Сандуйг томилсон байгаа.

Ийнхүү Э.Бат-Үүл, Д.Баттулга нарын удирдаж байсан Улаанбаатар хотыг ирэх дөрвөн жилд Су.Батболд, Ц.Сандуй нар тэргүүлэх нь тодорхой болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *