Categories
мэдээ улс-төр

Анхдугаар чуулганыг эсэргүүцэж АН, МАХН-ын дарга нар мэдэгдэл хийв

АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. АН-ын дарга З.Энхболд “Энэ сонгуулийн үр дүнг зайлшгүй нягтлах ёстой. Дархан-Уул аймгийн иргэн З.Дугармаа гэж хүн хоёр удаа санал өгсөн. МАН-ын гишүүн Дугармаа гэж хүн хоёр удаа санал өгөх ёсгүй. Энэ бол хууль зөрчсөн ноцтой үйлдэл.Сонгуульд булхай луйвар ямар нэг хэмжээгээр орсон нь тодорхой будилаануудаар нотлогдоод байна. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо, Бүртгэлийн байгууллага, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн байгууллага өөрөө нүдээ аньсан нь хуйвалдаан хэр том хэмжээтэй болсныг харуулж байгаа. Энийг цаг алдалгүй тогтоох ёстой. 14 хоног шаардлагатай гэв. З.Энхболд Ерөнхийлөгчтэй уулзаж, УИХ-ын анхдугаар чуулганыг хойшлуулах саналаа хэлнэ гэв.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Анхнаасаа энэ сонгууль луйврын сонгууль болох гэж байна гэж хэлж байсан. Намайг сонгуульд оролцуулахгүй байхаас эхлээд ажил эхэлсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаад Сонгуулийн ерөнхий хороо таныг сонгуульд оруулахгүй байх шийдвэр гаргасан нь зөв юм байна гэж хэлээд шүүгч нь зугатаасан. Эндээс эхлээд ажил эхэлсэн. МАН-ынхны 60 тэрбум төгрөгөөр төрийг худалдаад түүгээрээ сонгуулиа явуулна гэсэн, тийм бичлэг цацагдсан. Энийг шалгах ёстой байсан, шалгаагүй гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *