АН-ын удирдлагууд Төрийн ордонд шуурхай мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд АН-ын дарга З.Энхболд МАН Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Мргааш шинэ парламентын Анхдугаар чуулган зарлагдсан. Гэхдээ Ерөнхийлөгч тус чуулганыг хийхийн өмнө УИХ-д суудалтай намуудтай зөвшилдөх ёстой. Энэ зөвшилцөх ажил хийгдээгүй байгаа учраас бид чуулганыг хийх нь зохимжгүй гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл олон зөрчил илэрсэн. Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо тоохгүй байгаа учраас өнөөдөр бид мэдэгдэл хийж байна” гэсэн юм.
Улмаар сонгуулийн үеэр илэрсэн зарим томоохон зөрчлийг дурдаж, МАН-ыг шалгуулах хүсэлтэй байгаагаа дуулгалаа.
–МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй нарын бичлэгийг хууль, хяналтын байгууллагынхан шалгахгүй байгааг онцоллоо.
-Мөн “18 мянган сонгогч өөрийн биеэр очоогүй байхад нэрсийн жагсаалтад хамруулж, санал өгсөнд тооцсоноос гадна улсын бүртгэлд бүртгэгдээгүй 234 иргэний санал хар машинаас илүү гарсан.
-Бас канондсон саналын хуудсаар иргэдээс санал авсан зэрэг зөрчлийг дурдлаа.
Түүнчлэн “Царцааны нүүдлийг Ерөнхийлөгч, Сонгуулийн ерөнхий хороо дахин нягталж, МАН-аас хэдийг нь төрд оруулах эсэхээ шийдэх учиртай. Сонгуулийн тухай хуулийн олон заалтыг зөрччихөөд УИХ-ын гишүүн болно гэдэг утгагүй. МАН-ын гишүүд ээ. Бид шударга сонгуулийг хүсч байна. Энэ зөрчлийг шалгаж, шийдвэрлэхэд хоёр долоо хоног шаардлагатай болов уу гэж бодож байна. Хууль бус УИХ-ыг эхлүүлэхгүйн тулд шалгах хэрэгтэй. Хуулийн дагуу ажиллаач ээ төрийн байгууллагынхаан” гэв.