Хүүхдэдээ БНХАУ-ын хийлдэг тоглоом авч өгөгхгүй байхыг анхааруулж байна. БНХАУ өнгөрсөн жилийн хоёрдугаар сард энэхүү хийн бөмбөлгүүдийг худалдаанаас бүр мөсөн гаргаснаа мэдэгдэж байсан боловч худалдаа эрхлэгчид зарж борлуулсаар байгаа юм. Хүүхдүүдийн анхаарлыг татдаг тус хийн бөмбөлөгнөөс болж олон хүүхэд түлэгдэж, зарим нь эрэмдэг болон үлджээ. Учир нь бөмбөлгийн хажууд хэн нэгэн этгээд тамхиныхаа ишийг унтраалгүй хаях, эсвэл ил гал гаргахад л бөмбөлөг дэлбэрдэг аж. Тодруулбал тус бөмбөлгүүдийг азотын хийгээр хийлдэг учир ийнхүү дэлбэрдэг юм байна. Манай улсад ч энэ төрлийн хийн бөмбөлгүүдийг борлуулсаар байгаа учир эх үрсийн баяраар хүүхдүүддээ хийн хийн бөмбөлөг авч өгөхгүй байхыг анхааруулж байна.