Categories
мэдээ нийгэм

Оюу толгой руу 4,4 тэрбум ам.доллар шилжүүлжээ

Энэ сарын 25-ны өдөр Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь төлөөлөгч Мэттью Лэ Блан төлөвлөсний дагуу нийт 1,22 тэрбум ам. долларыг (400 сая ам.доллар нь А ангиллын зээл, 822 сая ам. доллар В ангиллын зээл нөхцөлтэйгөөр) Оюутолгой компани руу шилжүүлснээ “Mongolia Metals&Mining” компанид мэдэгдсэн юм.

Харин өнөөдөр Олон улсын Санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Нгуен Туен “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төсөлд шаардагдах хөрөнгийг олгохоор болсон олон улсын санхүүгийн байгууллагууд 4,4 тэрбум ам. долларыг Оюу толгой компани руу зэрэг шилжүүлсэн бөгөөд энэ сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд Оюу толгой компани хөрөнгө оруулалтад шаардагдах тэрбум 4,4 тэрбум ам. доллараа хүлээн авлаа” хэмээн “Mongolia Metals&Mining” компанид мэдэгдэл хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *