Categories
мэдээ спорт

“Өдрийн сонин”-оос халз барилдаанд оролцох П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын ярилцлагыг уншаарай

Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг 12 бөхийн халз барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 30-нд болно.

Тус барилдаанд бөхчүүд зургаа зургаагаараа хоёр багт хуваагдаж, халз барилдах юм. I багт улсын арлсан П.Бүрэнтөгс, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын харцага Ч.Содномдорж, Н.Батзаяа, улсын начин Т.Баасанхүү нар багтсан бол II багт улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Э.Энхбат нар өрсөлдөхөөр болсон. Эл барилдаанд оролцох бөхчүүдийн оноолт гараад буй. “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас хоёр багийн ахлагч П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын барилдааны тактик, бэлтгэлийн талаарх сонирхолтой ярилцлагыг олж уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *