Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусах юм байна. Хураамж шалгалт тус бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг. Тухайн шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байх аж. Шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийн мэдээллийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ирэх сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас авах байна. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тул товлосон хугацаанд амжиж бүртгүүлэх ёстойг албаныхан сануулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *