Categories
мэдээ улс-төр

Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт нээлтээ хийлээ

АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын хүрээнд Улаанбаатар хотноо зохиогдож буй Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Их Танхимд боллоо.

Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад түнш 32 орон болон Европын парламентаас 170 төлөөлөгч оролцож байна. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, өнгөрсөн түүхэнд болон даяарчлалын өнөө үед Ази, Европын хооронд нэгэн гүүр болж ирсэн Монгол Улсад зохиогдож буй Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад уригдан ирсэн Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргээд, манай улсад тавтай зочлохыг хүсье. Энэхүү уулзалт нь 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болон түүнийг угтан зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн салхийг хагалж, түүчээ болж байгаагаараа онцлог юм.
Ази, Европ хоёр тивийн улс орнууд олон зуун жилийн тэртээгээс хамтран ажиллаж ирсэн түүхтэй гэдгийг бид мэднэ. Тухайлбал, одоогоос 800-аад жилийн өмнө Монгол, Итали улсууд одоогийн АСЕМ шиг Ази, Европыг холбосон үйл ажиллагаа явуулж байсан, Италийн иргэн Пиан Де Карпини 1246 онд Монголын Их Хаан Гүегт Ромын Папын захидлыг гардуулсан. Мөн Италийн иргэн Марко Поло 800-аад жилийн өмнө Монголын Их Хаан Хубилайн ордонд 20 гаруй жил шадарлан сууж байсан, энэ үедээ Монголын Их Эзэнт Гүрэн Ази, Европыг холбосон “Торгоны их зам”-ыг ивээлдээ авч Ази, Европын худалдаа, иргэд хоорондын харилцааг хөгжүүлж байсан гээд олон түүхийг хэлж болно. Энэ нь 800 гаруй жилийн өмнө Ази, Европ тивийн улсууд ийм идэвхтэй харилцаатай байсныг гэрчилж байгаа төдийгүй бие биеээсээ хамааралтай нэг дэлхийд, түүний дотор Ази, Европ хоёр тивийн улсууд үеийн үед харилцан ашигтай, хамтдаа хөгжих ёстой гэсэн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг өвөг дээдэс минь бидэнд гэрээсэлж үлдээсэн гэж би хувьдаа үзэж байна.
Бид өнөөдөр тэрхүү харилцааг нэр хүндтэй үргэлжлүүлж байгаагийн хамгийн энгийн жишээ Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож байгаа БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Пьетро Грассо 2 жилийн өмнө Итали Улсад зохиогдсон Ази, Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын буухиагаа Монгол Улсад шилжүүлэхээр хүрэлцэн ирээд байна гэлээ.
Мөн тэрээр Монгол Улсын Их Хурал дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй бөгөөд бүс нутгийн болон олон улсын парламентын байгууллагуудын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорьдог болохыг тэмдэглэн хэлээд Ази Европын Парламентын Түншлэлийн 20 жилийн ойг тохиолдуулан уулзалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, уулзалтын ажиллагаанд амжилт хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг нээж үг хэллээ. Тэрээр, аливаа парламентын хурал, парламентын төлөөллийн хурал бол маш чухал хурал. Парламентын гишүүд бол чухал үүрэг, нэр хүндтэй, хариуцлагатай албыг авч явдаг. Ази, Европын парламентыг төлөөлсөн нэр хүндтэй, хариуцлагатай элч төлөөлөгчид манай оронд айлчлан ирсэнд бид тун их баяртай байгаа. Ази, Европ хоёр тивийн хувьд бие биенээсээ суралцах, ярилцах, хуваалцах зүйл асар их бий гэж бодож байна. АСЕМ бол манай хоёр тивийг холбосон яриа хэлцэлийн хамгийн чухал механизм. Учир нь энэ уулзалтын хүрээнд 100 гаруй сэдэв яригддаг. Мөн зөвхөн удирдагчид төдийгүй ниймгийн бүх төлөөлөл, ашиг сонирхолын төлөөлөл оролцдогоороо давуу талтай. Эдгээрийн манлайд парламентчдын уулзалт байдгийг онцлон хэлье. Дэлхийн нийт хүн амын 58 хувь манай хоёр тивд ногддог болохоор эдийн засаг хүн ам талаасаа дэлхийд тулгамдаж буй хамгийн том асуудлуудыг манай хоёр тивийн хүрээнд ярьж ойлголцож чадах юм бол дэлхий нийтийн хөгжил, энх тайван, тогтвортой хөгжилд их чухал үүрэгтэй гэж бодож байна.
Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний уулзалт, мөн цуврал уулзалтуудыг эх орондоо хүлээн авч байгаадаа туйлын их баяртай байгаа бөгөөд ард нийтээрээ өндөр ач холбогдол өгч байгааг хэлмээр байна. Энэ жил АСЕМ-ын 20 жилийн ой болж буйгаараа онцлогтой. Өнгөрсөн 10 жилээ дүгнэж, ирэх 10 жилээ төлөвлөх учраас 7 дугаар сард болох Дээд түвшний уулзалт өндөр ач холбогдолтой гэж үзэж байна гэлээ. Мөн Ерөнхийлөгч, Монгол Улсын газар нутгийн байршлын давуу талыг ашиглаад, Улаанбаатар хотноо АСЕМ center байгуулан, дараа дараагийн хурлуудыг зохион байгуулах улс орнуудад мэдээллийн дэмжлэг үзүүлдэг байх санаачилга гаргаж буйгаа дуулгалаа. Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаас гаргах Тунхаглал АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулагдах бөгөөд Ази, Европын парламентчдын санал санаачилгыг Дээд түвшний уулзалтад оролцогчдод хүргэхэд Монгол Улсын зүгээс онцгой анхаарал тавих болно гэдгийг онцолсон юм.
Нээлтийн арга хэмжээнд Ази Европын парламентын түншлэлийн 8 дугаар уулзалтыг зохион байгуулсан БНИУ-ын Парламентын Сенатын танхимын дарга Пьетро Грассо үг хэлэв. Тэрээр, уулзалтын арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулж буй Монгол Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өөрийн зүгээс талархалаа илэрхийлье. Энхүү өөрийн оролцоогоор Ром хотноо 2014 оны 02 дугаар сард зохион байгуулагдсан Ази Европын парламентын түншлэлийн 8 дугаар уулзалтын буухиаг дамжуулж, ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Засгийн газар хоорондын чуулга уулзалтын хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд болсон чуулганы үр дүнг парламентын түвшинд ярилцах, хэлэлцүүлэгт оролцохыг зорьсон болно гэв. Тэрээр Ром хотно батлагдсан Тунхаглал нь хамтын ажиллагааны үндсэн хоёр салбарын онцлон авч үзсэн талаар дурдав. Нэгдүгээрт, эдийн засаг санхүүгийн удирдлага зохион байгуулалт, хоёрдугаарт, тогтвортой хөгжил болон хүнсний аюулгүй байдлын асуудал. Энэхүү хоёр салбар дахь Засгийн газрын улс төрийн зорилго нь ард иргэдийн шаардлага, хэрэгцээтэй нийцэж байгаа эсэхийг батлах, ил тод байдлыг хангах хэрэгслийн хувьд ард иргэдийг төлөөлөх үүрэг хүлээсэн байгууллагуудын хувьд парламент хоорондын яриа хэлэлцээний үнэ цэнийг чухалчилсан болохоо тэрээр онцлов. Эдийн засгийн хямрал, нэмэгдэж буй тэгш бус байдал нь бидний амьдарч буй өнөө цагийн түгшүүрт үзэгдлүүд болж байна хэмээгээд “Энэ хүрээнд Ром хотноо гишүүд эдийн засгийн өсөлтийг сэргээхэд бүсийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдсэн. Нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэдэг гурван чиглэлд тогтвортой хөгжлийн нэмэгдүүлэхийн сацуу нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийг Засгийн газруудад уриалсан. Парламент хооронд хэлэлцсэн олон чухал сэдвийг Милан хотноо болсон АСЕМ-ийн уулзалтын дээд түвшний чуулга уулзалтаар дэлгэрэнгүй ярилцсан. Эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, ядуурлыг арилгах, цаг уурын өөрчлөлт, хүнс, ус, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтийг хамарсан томоохон асуудуудлын талаар нэгдсэн шийдэлд хүрсэн. Тус уулзалт урд байгаагүй нээлттэй, хамтын ажиллагааны уур амьсгалын дунд болсныг хэлмээр байна. Терроризм, далайн аюулгүй байдал, Ойрхи Дорнод дахь зөрчилдөөн зэрэг олон улсын томоохон асуудлууд, тэр дундаа өнөөгийн Европын өмнөө эн тэргүүнд тавьж буй асуудлуудын талаар үр дүнтэй харилцан ярилцах нөхцлийг бүрдүүлсэн” гэв.
Нээлтийн ажиллагааны төгсгөлд нь БНИУ-ын Парламентын Сенатын танхимын дарга Пьетро Грассо, энэ удаагийн АСЕМ-ын 20 жилийн ойгоор Засгийн газар болон иргэний нийгмийн төлөөлөгчдийн илүү үр дүнтэй ойлголцолд хүрэх замыг парламентчид чиглүүлж, цөөнх болон эмзэг бүлгийн эрх ашгийн төлөөлж чадна гэдэгт итгэж байна гэдгээ илэрхийлээд уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Нээлтийн арга хэмжээний дараа Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нийт төлөөлөгчид дурсгалын зураг татууллаа.
Уулзалтын нэгдсэн салбар хуралдаан Төрийн ордны Их танхимд болох бөгөөд хэлэлцэх асуудлуудыг баталсан ба “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” сэдэвт хуралдаануудаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын хөтөлбөр

АЗИ-ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН ТҮНШЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР УУЛЗАЛТ

Улаанбаатар, Монгол Улс

2016 оны 4-р сарын 21-23

ХӨТӨЛБӨР

4-р сарын 21, Пүрэв гараг

Төлөөлөгчид хүрэлцэн ирнэ

12:00-18:00

Бүртгэл

Шангри-Ла, Блю скай, Туушин, Улаанбаатар зочид буудлуудад дээр

15:30

Бэлтгэл хурал

Болох газар: Төрийн ордон, “Жанжин Д.Сүхбаатар” танхим

16:30

Ази-Европын Парламентын Түншлэл /АЕПТ/-ийн 9 дүгээр уулзалтын Төслийн /баримт бичгийн/ хорооны хурал

Болох газар: Төрийн ордон, “Жанжин Д.Сүхбаатар” танхим

19:00

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Раднаасүмбэрэлийн Гончигдорж оройн зоог барина

Болох газар: “Баянгол” ресторан

21:00

Зочид буудал руу хөдөлнө

4-р сарын 22, Баасан гараг

08:00

Бүртгэл / Төрийн ордны гол хаалганы 1-р давхарт /

09:00

Уулзалтын нээлтийн ажиллагаа

Болох газар: Төрийн ордон, Их танхим

– Уулзалтыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга, Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын Ерөнхийлөгч Зандаахүүгийн Энхболд үг хэлнэ

– Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлж, үг хэлнэ

– АЕПТ-ийн 8 дугаар уулзалтыг зохион байгуулсан БНИУ-ын Парламентын Сенатын танхимын дарга Пьетро Грассо үг хэлнэ

Нэгдсэн хуралдаан I: Ази-Европын Парламентын Түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо

Болох газар: Төрийн ордон, Их танхим

– Хэлэлцэх асуудлуудыг батлана

– Хурал даргалагчдыг танилцуулах

АЕПТ-ийн 9-р уулзалтын нийт төлөөлөгчид гэрэл зураг авахуулна

10:00

Цайны завсарлага

10:30

Салбар хуралдаан I: Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа

Болох газар: Төрийн ордон, Их танхим

Салбар хуралдаан II: Ирээдүйн төлөөх түншлэл

Болох газар: Төрийн ордон, “Жанжин Д.Сүхбаатар” танхим

13:00

Өдрийн хоол

Болох газар: Төрийн ордны 4-р давхрын зоогийн газар

14:30

Нэгдсэн хуралдаан II: Ази-Европын Парламентын Түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо /үргэлжлэл/

Болох газар: Төрийн ордон, Их танхим

– 1-р салбар хуралдааны тайланг сонсоно

– 2-р салбар хуралдааны тайланг сонсоно

– Хэлэлцүүлэг

16:00

Цайны завсарлага

16:30

– УИХ-ын гишүүн, Төслийн /баримт бичгийн/ хорооны хурал даргалагч С.Оюун уулзалтаар батлагдах Тунхаглалын талаар танилцуулга хийнэ

– АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын Тунхаглалыг батлана

Уулзалтын хаалтын ажиллагаа

– АЕПТ-ийн 10 дугаар уулзалтыг зохион байгуулах улсын парламентын төлөөлөгч үг хэлнэ

– Уулзалтыг хааж Монгол Улсын Их Хурлын дарга, Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын Ерөнхийлөгч Зандаахүүгийн Энхболд үг хэлнэ.

– Монгол Улсын Их Хурлын дарга, Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын Ерөнхийлөгч Зандаахүүгийн Энхболд хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.

17:30

Зочид буудал руу хөдөлнө

18:30

Хүлээн авалт болох газар руу хөдөлнө

19:00

Монгол Улсын Их Хурлын дарга, Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын Ерөнхийлөгч Зандаахүүгийн Энхболд хүндэтгэлийн зоог барина

Болох газар: “Corporate Hotel and Convention Centre”

21:00

Зочид буудал руу хөдөлнө

4-р сарын 23, Бямба гараг

10:00

“Говь” үйлдвэртэй танилцана.

12:00

“Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолбор руу хөдөлнө

13:00

Өдрийн хоол

14:30

Чөлөөт цаг

– Морь унах

– Нум сум харвах

– Гэрэл зураг авахуулах

15:30

Зочид буудал руу хөдөлнө

18:00-19:30

АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн концерт үзнэ

Болох газар: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Оройн хоол

АСЕМ-ын гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон төлөөлөгчид өөрсдөө хариуцна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *