“Буянт-Ухаа 2 хороолол”-д түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авсан бөгөөд тус журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан учраас иргэдийг сугалаагаар сонгохоор болсон юм.
Тэгвэл ТОСК-иас “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах, ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан Цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Энэ удаагийн жагсаалтад 2368 иргэнийг бүртгэсэн ажээ. Доорх жагсаалтад: залуу гэр бүлийг-1-239 хүртэлх жагсаалтад Төрийн албан хаагчдыг -240-637 Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг -638-1250 Өрх толгойлсон-1251-1318 Ахмад настан-1319-2144 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд-2145-2339 Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх-2340-2368 хүртэлх жагсаалтад тус тус эрэмбэлжээ.
Өмнөх мэдээллээс харахад 2400 хүн бүртгэгдсэн гэж байсан ч нарийвчилсан судалгаагаар 32 хүнийг хассан байна.